Цагаан хоол түлхүү хэрэглэх нь эрүүл мэндэд тустай

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

 Хүний ходоод махан хоолыг боловсруулахад ургамал болон цагаан идээнээс илүү ажиллагаа шаарддаг байна. Ийнхүү илүү ажиллагаа шаардах тусмаа хүний бие махбодыг амархан ядраадаг ажээ. Харин жимс, хүнсний ногоо нь махнаас арав дахин, сүү цагаан идээ нь тав дахин шингэцтэй бөгөөд бие махбодид ашигтай олон шимт бодисын эх үүсвэр болдог байна. Мөн хүний биеэс хортой бодисыг гадагшлуулах, хоргүйжүүлэх шинж чанартай болохыг   Америк Канадын эрдэмтэд нотолжээ. Цагаан хоол нь эрүүл, тэжээллэг төдийгүй зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний ач тустайгаас гадна ханасан өөх тос, холестеролын хэрэглээг багасгаж, эслэг болон төрөл бүрийн аминдэм, эрдэс бодис, үл исэлдүүлэгч бодисын хэрэглээг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэнэ. Тиймээс цагаан хоолыг хоолондоо түлхүү хэрэглэхийг эрдэмтэд зөвлөж байна.

 

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top