Өнгөрсөн өдрүүдэд нийт нутгаар үргэлжлэн орсон борооны улмаас Хэнтий аймагт 213 толгой мал осгосон байна. Түүнчлэн 1400 гаруй бог уруудсанаас 500 орчмыг нь тогтоожээ. Уг бороо тус аймгийн 13 сумыг хамарч, шамарга тавьснаар зургаан суманд 11 барилгын дээвэр хуурчээ. Мөн гурван айлын гэр нурсан байна.
Б.Эрдэнэ. Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )