1999 онд Чингэлтэй, Хайлааст, Долоон буудал, Баянхошуу зэрэг газарт үер уснаас сэрэмжлүүлэх дохиоллын систем суурилуулж байжээ. Тухайн үед нийслэл хот маань 600 орчим мянган хүнтэй байсан бөгөөд одоо хүн амын тоо эрс өсч айлууд хашаа хатган бууснаас уг дохиоллын системүүд эвдэрчээ. Тиймээс уг дохиоллуудыг яаралтай шинэчлэх шаардлагатай болсон байна. Гэр хорооллын айлуудыг үерийн аюулаас хамгаалах уг дохиолол нь дээрх газрын оршин суугчид цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх ажээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )