Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

Үндэсний баяр наадмыг угтаж Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас энэ сарын 27-ноос долдугаар сарын 5-ны хооронд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөж, нийслэлийн бүх дүүргүүдэд мэдэгджээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайг зургаан хэсэгт хувааж, мэргэжлийн байгууллагуудаар цэвэрлүүлэх юм байна. Үүнд Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэг болон Нийслэлийн хот тохижилтын газар тус тус ажиллахаар болжээ. Харин Хүй долоон худагт байрлах морь барианы газрыг Баянгол дүүрийн ТҮК хариуцан цэвэрлэх аж. Хог тээвэрлэх машин нийслэлийн хэмжээнд 277 байдгаас 170 нь ажиллаж байгаа бөгөөд үлдсэн нь засварт оржээ.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top