ИЗ-НН улс төрийн суулт хийнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн төслийг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед МАН Монголын ард түмний эрх ашгаас урвасан шийдвэр гаргаж байна гэж ИЗ-НН-ын гишүүд  үзэж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Сонгуулийн тухай хууль нь Монгол орны хөгжил, хувь заяаг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй. МАН-ын зүтгүүлж байгаа можаритар систем манай орны хувьд оновчгүй. Мөн  МАН, АН сонгуулийн хуулийг шинэчлэн өөрчилнө гэсэн улс төрийн амлалтаасаа буцаж сонгуулийн хуулийг гацаанд оруулж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. 
Иргэний Зориг – Ногоон Намын гишүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Пропорциональ эсвэл пропорциональ давамгайлсан холимог сонгуулийн тогтолцоог бий болгох зорилгоор 50:26 (пропорциональ:можаритар) хувилбараар  батлах байр суурьтай байгаагаа мэдэгдсэн.
Төрийн эрх баригчид ард түмнийхээ саналыг бүрэн тусгасан   Сонгуулийн хууль батлахыг шаардаж байгаагаа  ИЗ-НН мэдэгдээд, шаардлагыг биелүүлэхгүй бол улс төрийн тэмцэл хийх болно гэдгээ онцоллоо.

А.Баярмаа
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top