Ажлын байрны үзэсгэлэнг жил бүр зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас санаачлан энэ сарын 24-нд Хятад дахь Монгол оюутны нэгдсэн холбоотой хамтран Ажлын байрны үзэсгэлэн зохион байгуулжээ. Үзэсгэлэнд "Энержи ресурс", "Хас" банк, "Бээжин механикал экьюпмент", "Тянжин Рен ай грутш", "Делон Юнтун", "Седа Куан", "ААС", "Чайна Камс инженеринг", "Ориент Трэдинг", "Лонган" хуулийн фирм зэрэг 12 аж ахуйн байгууллага, Бээжин, Шанхай, Хөх хот, Чанчунь хотын 80 гаруй монгол оюутнууд оролцсон байна. Өнөөгийн байдлаар Хятадад 6200 оюутан суралцаж байгаагаас 700 гаруй нь энэ жил төгсөх юм. Ажил хэрэгч байдалд болсон дээрх арга хэмжээний үеэр ажил олгогч, оюутнууд уулзаж, тэдний цөөнгүй нь ирээдүйн ажлын байрны асуудлаа шийдсэн гэж ЭСЯ найдаж байгаа ажээ. Нэг талаас оюутнуудыг ажлын байраар хангах, нөгөө талаар Монголд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг боловсон хүчнээр бэхжүүлэх харилцан сонирхлуудыг зангидсан энэхүү арга хэмжээг Элчин сайдын яам жил болгон уламжлал болгон зохион явуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top