ОХУ-ын тамирчид Токиогийн олимпод ROC буюу Оросын олимпын хороо гэсэн нэрийн дор оролцож байгаа билээ.
Допингийн асуудлаас болж ОХУ-ынхаа төрийн далбаан дор оролцох болон төрийн дууллаа сонсох эрхээ хасуулсан Оросын тамирчид алтан медаль авахдаа Чайковскийн хөгжмийг сонсож буй.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн дууллынх нь оронд Чайковскийн хөгжим явж байгаа талаар “Спортын арбитрын шүүхийн шийдвэр тодорхой хэмжээнд улс төрийн агуулгатай хэвээр байгаа гэж би үзэж байна. Допингийн асуудлын шийтгэл тодорхой тамирчин, түүний дасгалжуулагчийг хамрах ёстой байтал тэгээгүй. Буруу нь үргэлж хувь хүнд байдаг атал яагаад ч юм тэд өөрөөр шийдсэн” гэжээ.
Путин Башкортостанд “Цимекс” үйлдвэрийн ажилтнуудтай уулзах үеэрээ Токиогийн олимпоор ОХУ-ын төрийн дуулал эгшиглэхгүй байгаа талаар “Тэдэнд Чайковскийн хөгжим Александров (ОХУ-ын төрийн дууллын аяыг зохиосон хөгжмийн зохиолч)-ынхоос илүү таалагддаг ч юм билүү. Чайковскийн хөгжмийг сонсож л байг дээ” гэсэн байна.
Спортын арбитрын шүүх (CAS)-ийн шийдвэрээр Токиогийн олимпоор ОХУ-ын төрийн дууллын оронд Петр Чайковскийн Нэгдүгээр концертын хэсэг явахаар болсон юм.
Сэтгэгдэл ( 8 )
Hun turulhtunii ev negdeliig ilerhiilegch naadam orosuud ev naiaramdaliin esreg baigaad bna uu gesen bodol turluu
Орос 1980 оны Олимпоос эхлэж тувт сэргээшээр түрүүлж ирсэн зивүүн хулгайчууд бнлээ. Оросын Сэргээш дээд цэгтээ хүрсэн үе н Сочи
Яг зев олимп бол шударга ерселдеений талбар байтал харамсалтай нь хэт улс тержилт явагддаг Оросуудтай ерселдехеес айсан хошного америк зан шт vнэхээр асуудлыг зев шийдэж чадахгvй олимпийн хороогоо ч алддаа бvх гэмгvй тамирчдыг хоморголсон хамруулсан ядмаг арга л явж байна харин енеедер челеетеер америкийг Орос яллаа гайхалтай ялалт торгон агшин байлаа баяр хvргэе Орос аваргадаа.
mundag bn
Зөв л хэлсэн байна.
Манай мөнхийн хөрш агуу их Орос, агуу их Хятад улс хүчирхэгжих тусам дэлхийг мөнхөд жанжлах бодолтой дээрэмчин Америк тэдэнд маань зүсэн бүрийн хориг тавьж шээсээ өмдөндөө савируулах юм даа. Ха, Ха !!!
тарж бутарч сульдсан Орос орныг дэлхий сонсох өдий зэрэгтэй болгосон хүн дээ.
Жинхэнэ дарангуйлагч ард түмэн нь улсынхаа төрийн дууллыг ч сонсох эрхгүй байхад яг манай дарга нар шиг хиймэл хоосон дайсан босгочоод буруугаа тохоод