НАМЭХ-ны чуулганд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон салбарынхаа 90 жилийн ойгоос шууд хүрч ирэв. Ойн баярт оролцоод сэтгэл нь хөдөлснийх үү НАМЭХ-ны дарга Д.Алтайгаас зөвшөөрөл хүсч, индэр дээр гарч үг хэлсэн юм. Тэрбээр «Бүсээ чанга бүсэлж байгаарай, хат суудаг юм» хэмээн индэр дээрээс намын бүсгүйчүүддээ захисан нь ажил хэрэгч байдалтай болж байсан чуулганы уур амьсгалыг эвдэж, хуралд оролцогсдыг өөрийн эрхгүй инээхэд хүргэв. Ж. Цолмон сайд НАМЭХ-ны удирдлагыг сонгох асуудал яригдаж байх үеэр индэр дээр гарч ийнхүү бүсний талаар яриад буусан нь түүний сэтгэл санаа хурлаас өөр газар явааг илтгэсэн гэхэд болно. Арга ч үгүй биз. Салбарынх нь 90 жилийн ой болж, дэд сайд маань сайхан дээлээр гоёчихсон явсан хойно.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )