Хүн худалдаалах гэмт хэрэг өдрөөс өдөрт өсч байна. Жилдээ 35 тэрбум долларын борлуулалт хийдэг хүний наймаачдын анхаарлыг Монгол улс татах болсоор удаж байна. Саяхан Хятад улсын Эрээн хотоос хүний наймааны золиос болсон Ц гэгч эмэгтэйг албадан гаргаж, манай талд хүлээлгэн өгсөн байна. Тус эмэгтэй нь нэн ядуу амьдралтай нэгэн байсан бөгөөд өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэсэн сайхан амлалтанд хууртан урд хөршийг зорьсноор хүний наймаачдын гарт орж, бэлгийн мөлжлөгт өртжээ. Хохирогч эмэгтэйд холбогдох хэргийг анх гэмт хэрэг гарсан харьяаллынх нь дагуу Дорнод аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна.
Хүн худалдаалах гэмт хэрэг өсч байгаа энэ үед охид бүсгүйчүүд маань илүү их сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас сануулсаар байна.
Б.Сараа.
ZIndaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )