Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар ИНЕГ-т 4000 долларын акт тавьжээ. Иргэний нисэхийн Ерөнхий газарт хийсэн санхүүгийн шалгалтын үр дүнг өчигдөр хэлэлцсэн юм. Шалгалтаар Иргэний нисэхийн Ерөнхий газраас 25 акт, таван шаардлагын зөрчил илэрсэн байна. Хамгийн хурцадмал хэлэлцсэн зөрчил нь гадаадад боловсон хүчин бэлтгэх зорилгоор 38 мянган доллар зарцуулсан, ЗТБХБЯ-ны хоёр ажилтныг ИНЕГ-аас цалинжуулсан зэрэг асуудлууд байв. Дээрх 38 мянган ам доллараас боловсон хүчний ар гэрт нь 4000 доллар өгснийг байгууллагын дотоод дүрэм бусад хууль тогтоомжид нийцээгүй тул акт гаргаж нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн аж. МХЕГ-ын дарга Р.Содхүү хэлэхдээ энэ шалгалтаар илэрсэн хамгийн гол асуудал нь санхүүгээс гадна, ИНЕГ нь төсөв, аж ахуйн зэрэгцсэн тогтолцоотой байгууллага болох нь ажиглагдлаа. Өөрөөр хэлбэл, тус байгууллага нь иргэд аж ахуйн нэгжид үйлчилж тодорхой хэмжээний санхүү босгодог ч 127 хүнийг төсвөөс цалинжуулдаг нь ийм дүгнэлтэд хүргэж байна гэсэн юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
энэ 4000$ bol UIH-iin ouyngereliin duu TS.Bat gej eeruu gatsaa nohoriin gadaadad zugaalj hetruulsen mongo shuu