“Эрдэнэс Таван Толгой” төслийг эхлүүлэх, амжилттай хэрэгжүүлэх ажлыг УИХ, Засгийн газрын тус тусын тогтоолоор батлан гаргасан байна. Гэтэл энэхүү төсөл бодитой хэрэгжихгүй байгаа. Тухайлбал Ордын тусгай зөвшөөрлийг тус компанид хуваахгүйгээр шилжүүлэх, оператор болон стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах, үндэсний аж ахуйн нэгжүүдэд олгох нийт хувьцааны 10 хувь улс төрийн шалтгаанаар тодорхойгүй байгаа зэрэг нь төсөл бодитой хэрэгжихгүй байгаа шалтгаанууд боллоо. Үүн дээр үндэслэн “Эрдэнэс Таван Толгой” ХХК-ын ТУЗ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд төслийн хэрэгжилтэд саад болж буй дараах зүйлсийг шийдвэрлэж өгөхийг шаардсан байна. Үүнд төслийн хэрэгжилтэд хүндрэл учруулж буй удирдлага, зохион байгуулалтыг өөрчлөх, хүний хөгжлийн 330 тэрбум төгрөгийг тус компаниас гаргуулах гэсэн шийдвэрээ эргэж харах, мөн уг төслийг улс төрийн удирдлагаар бус, бизнесийн зарчмаар явуулах нөхцлийг бүрдүүлж өгөх зэргийг хүссэн аж. Хэрвээ уг шаардлагыг есдүгээр сарын нэгэн гэхэд шийдвэрлэхгүй бол ТУЗ-ын гишүүнээсээ огцорч, нийгмийн төлөө байгууллагуудтай хамтарч, улс төрийн замаар тэмцэл хийнэ гэдгээ илэрхийллээ.
Д.Яруу
Zindaa.mn Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал
Сэтгэгдэл ( 0 )