Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран, “Монголын программ хангамжийн салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг энэ сарын 30-нд 09-13 цагийн хооронд Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн хурлын зааланд зохион байгуулах гэж байна. Уг уулзалтаар Монголын программ хангамжийн салбарыг хөгжүүлэхийн тулд төрийн болон бизнесийн салбаруудын хамтын ажиллагааны талаар ярилцах юм байна. Мөн Монголын программ хангамжийн нэгдсэн портал болох www.MOSA.mn сайтыг нээж, ирсэн зочдод танилцуулах гэнэ. Энэхүү портал сайт нь, программ хангамжийн бүтээгдэхүүн, нийлүүлэгчдийг холбох, программ хангамжийн үндэсний компаниуд, тэдгээрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх цогц мэдээллийг нэг доороос авах боломжийг бүрдүүлэх бөгөөд үндэсний компаниудын чадавхийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх гол зорилготой ажээ.
Д.Яруу
Zindaa.mn Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал
Сэтгэгдэл ( 0 )