Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон наадмын өмнө амарч, уран бүтээлийнхээ ажлыг түр завсарлах нь. Тэд энэ сарын 2-нд Б.Дамдинсүрэнгийн "Учиртай гурван толгой" дууриар хаалтаа хийхээр болсон юм. Учир нь 48 дахь жилийн хаалтын тоглолтоо түүхт ойнуудад бэлэг болгож, энэхүү дууриар хөшиг татахаар болсон нь энэ. Үндэсний сонгодог дуурьт тус театрын өмнөө барьдаг уран бүтээлчид тоглохоос гадна үзэгчдэд хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.
Эх сурвалж: Ардчилал сонин
Сэтгэгдэл ( 0 )