Өчигдөр Баянгол дүүргийн ХХ хороонд тогонд цохиулан амиа алдсан хэрэг гарчээ. "Тэнүүн Огоо" компанийн хажууд шороон зам дээр зогсож байсан ачааны машины тэвшин дээр 1000 вольтын цахилгаан дамжуулах утас тасран унасан байна. Үүний улмаас машин дотор байсан 47 настай Г тогонд цохиулан нас баржээ. Уг машин нь "Гэрэлтжин" компанийн эзэмшлийн УБД 62-55 улсын дугаартай "Хино" маркийн 15 тонны ачааны машин аж. Шуурхай бүлэг 105-г очиход машины дугуй, эд анги бүрэн шатаж байжээ.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )