Шведийн хосод хүүдээ Оросын төрийн тэргүүн Владимир Путины нэрийг өгөхийг хориглосон тухай “Independent” сонин бичжээ.
Шведийн “Sveriges Radio” мэдээлснээр, тус улсад үйлчилдэг дүрмийн дагуу хосууд дөнгөж мэндэлсэн хүүгээ Владимир Путин нэрээр Шведийн татварын агентлагт бүртгүүлэх өргөдөл гаргасан ч тус агентлаг нэрийг нь бүртгэж авахаас татгалзсан хариу өгсөн байна.
Шведийн хуулийн дагуу, Татварын агентлаг шаардлагатай гэж үзвэл эцэг эхэд нь хүүхдийнх нь нэрийг бүртгэхээс татгалзсан хариу өгөх эрхтэй байдаг аж. Саяны тохиолдолд Татварын агентлаг ямар шалтгаанаар Оросын Ерөнхийлөгчийн нэрийг бүртгэхээс татгалзсанаа тайлбарлаагүй байна.
Үүнээс өмнө тус агентлаг хүүхдүүддээ Аллах, Q, Токен, Майкл Жексон, Форд, Пилснер гэсэн нэр өгөхийг хүссэн эцэг, эхчүүдэд татгалзсан хариу өгч байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Haha nuguu hunii erh geed bdg ni haana bna..eniig ardchilsan oron gehuu..