“Эра”-гийн Эрдэнэтуяа улс төрд хөл тавихаар шийджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 29

Сүүлийн үед хамтлаг, дуучид эхнээсээ намаар занималдах донтой болоо юу даа. Тэд ийм хардлагыг олон нийтэд ч төрүүлэх болсоор удаж байна. Сар хүрэхгүй хугацаанд залуу дуучин Амина МАН-д элсч тус намын залуу халаагаар томилогдсон. Гэтэл түүний араас загварын ертөнцийн боловсон хүчин бэлтгэх ажилдаа шамдуухан явдаг, ажилсаг гэх тодотголтой "Эра" төвийн Эрдэнэтуяа "жаахан охиноос би юу гэж дутахав" гэсэн шиг бас л намын батлах өвөртлөхөөр шийдсэнийг дууллаа. Хамтлаг, дуучид намд элсээд байх нь юуны хамаа байхав гэх ч олны танил эрхмүүд нэрд гараад улс төр хөөх болсныг бодоход нам ер нь их хаялгатай эд гэдэг үнэн бололтой дог оо. Гэвч одоогоор загварын бүсгүй аль намыг сонгосон нь тодорхой бус байна.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top