Өнгөрсөн баасан гарагт хөдөлгөөнт эргүүлийн 40-68 УНЗ улсын дугаартай машин Драгон төвийн урд зам дээр явган хүний гарцаар гарч байсан 40 гаруй настай эрэгтэйг дайрчээ. Ослыг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын эргүүлийн цагдаа, дэд ахлагч Ц.Нямдорж үйлдсэн байна. Осол гаргасан үедээ эрүүл, согтуу байсан эсэх нь эргэлзээтэй. Учир нь цагдаа нар хийсэн хэргээ нуун дарагдуулсан тохиолдол өмнө нь гарч байсан удаатай. Саяхан замын цагдаа согтуугаар Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтныг дайрч амийг нь хөнөөсөн хэрэг гарахад замын цагдаагийн албан хаагчид сэжигтэнг хэдэн цаг өрөөндөө байлгаж архи нь гарсны дараа согтуурлыг хэмжих багаж үлээлгэж байсан тухай мэдээлэл цацагдсан.
Ослын газар ирсэн түргэний эмч хохирогчийг үзээд “Нас барсан байна. Эрүүгийн цагдаа дууд” хэмээн зөвлөөд хохирогчийг бүтээгээд явчихсан байх юм. Тэгтэл өнөөх бурхан болооч маань хөдөлж байхыг гэрчүүд харснаар Гэмтэлд хүргүүлжээ. Хохирогчийн биеийн байдал өчигдрөөс сайжирч эхэлсэн байна.
Мэргэжлийн ноцтой алдаа гаргасан эмч, хүн дайрсан цагдаа нар тухайн салбарын удирдлагуудад нэгийг санагдуулсан байх гэж эдгээр хүмүүс Энэ хэргийг иргэн хүний нүдээр харахад намайг хамгаалах цагдаа гэгээн цагаан өдөр гарцаар гарч явсан хүнийг дайрч хүнд бэртэл учрууллаа. Харин миний эрүүл мэндийг сахин хамгаалах эмч нар хэнэг ч үгүй бурхан болсон гэж байдаг. Уг нь амьд хүний зүрх цохилдог, судсан дээр нь дарахад мэдрэгддэг. Болохгүй бол чангахан дараад үзэхэд юу нь болохгүй гэж. Ажлаа олигтой хийж чаддаггүй эмч, жолооч, лам гурав хүний аминд хүрнэ гэж ярьцгаадаг. Гэтэл амьд үхсэн хоёрыг ялгахгүй байгаа эмчид яаж эрүүл мэндээ даатгах болж байнаа.
Тэр тусмаа миний төлсөн мөнгөөр цалинжиж байгаа эдгээр улсууд ажилдаа хариуцлагатай хандахыг дээрхи хэрэг сануулж байна. Энэ бүхнээс харахад намайг хамгаалах цагдаа, эмч нартай иргэд бид яаж бүрэн дүүрэн итгэх вэ. Гарц гарч яваад цагдаадаа дайруулж байгаа өнөө үед монгол хүн амьд явах баталгаа байна уу?
А.Билэгт
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
Iim l niigemd amidraad bna daa bid