Ноос угаах үйлдвэрийн агуулах шатжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 29

Нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн нийт дөрвөн дуудлагатай хонож дууддагын дагуу НОБГ-ын Аврах, гал унтраах 10, 26, 29, 63 дугаар ангийн гал сөнөөгчид ажиллаж, иргэдийн нийт 25 сая төгрөгийн өмч хөрөнгийг галаас аварсан байна.

Тухайлбал Баянгол дүүргийн  17  дугаар хороо,  34 дүгээр байрны долоон давхарт айлын тагт шатаж байна гэсэн дуудлага 19:59 цагт ирж Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг очиход тагтан дээр байсан эд хогшил шатаж байсныг унтрааж 24 иргэний амь биеийг авран утаажилтын бүсээс гаргаж, 15 сая төгрөгийн өмч хөрөнгийг шатахаас хамгаалсан байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Өнчин цагааны хажууд байшин шатаж байна гэсэн дуудлага 06:22 цагт ирсний дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад ноос угаах, боловсруулах үйлдвэрийн 90x20 хэмжээтэй агуулахын дээврийн хэсэг, 16x10 хэмжээтэй прессийн цехийн хана, дээвэр, дотор талын хэсэг шатаж байсныг бүрэн унтраажээ.

Сүүлийн үед иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас болж галын дуудлага ирсээр байгаа тул галын аюулаас урьдчилан сэргийлж, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top