Испанийн Канарын арлуудын Ла Пальма арал дээр галт уул дэлбэрсний улмаас Францад ирэх амралтын өдрүүдэд хүчиллэг бороо орж болзошгүй гэж “BFMTV” телевизийн цар уурын албаны дарга Кристоф Персон сэрэмжлүүлжээ.
Цаг уурчийн мэдээллээр, халуун хайлмагаас гадна галт уул агаарт их хэмжээний хүхрийн исэл цацаж байна. Үүний улмаас хүхэр агуулсан хийн үүл гарч, хүчиллэг бороо орох магадлалтай байна.
Персоны хэлснээр, Ла Пальма арлын галт уул хоногт хэдэн тонн хүхэр ялгаруулж байна. Хүхрийн давхар ислийн масс аажмаар Францад хүрнэ. Хүхэр нь агаар дахь ууртай урвалд орсны дүнд хүчиллэг бороо ороход хүргэдэг хүхрийн хүчил бий болдог байна. Францыг тойрон хүчиллэг бороо орж байгаа бөгөөд ирэх амралтын өдрүүдээр Францад хүрэх төлөвтэй байна гэж Персон мэдээлжээ.
Өнгөрсөн ням гарагт Испанийн Ла Пальма арал дээр Кумбре Виеха галт уул дэлбэрч эхэлсэн билээ. Галт уул дэлбэрэхээс долоо хоногийн өмнө 25 мянган удаа газар хөдөлжээ. Галт уулын дэлбэрэлтэд зуу гаруй орон гэр өртөж, зургаан мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )