Амиа алдагсдын нэгнийх нь цогцсыг олоогүй байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 29

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо 85 дугаар сургуулийн урд талын Туул голд хоёр хүн живлээ гэсэн дуудлага 15:24 цагт Аврах салбарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус салбарын эрэн хайх, аврах бүлгийг гаргаж эрлийн ажиллагаа явуулсан бөгөөд 19:39 цагт Бянзүрхийн   гүүрнээс   100 орчим метр зайд живсэн хоёр хүний нэг болох 40 настай эрэгтэйг олж, цогцсыг дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Харин одоо нэг хүнийх нь цогцсыг Аврах салбарын эрэн хайх бүлгийн аврагчид Хар усан тохойд үргэлжлүүлэн хайж   байна. Он гарснаас хойш усны ослын нийтдээ 17 дуудлага Аврах салбарт ирсэн байна. Тэдгээрээс 10 том хүн амь насаа алджээ. Сүүлийн үед бороо хур ихтэй, цаашид долдугаар сард үе үе дуу цахилгаантай усархаг, ширүүн бороо орж, аянга цахилгаан буух төлөв ажиглагдаж байгаа тул аялал зугаалгаар явахдаа цаг агаарын мэдээг срнсож өдрөө зөв сонгох, гол мөрний усны түвшин дээшилсэн үед эрэг хавиар буудаллахгүй байх, гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүр, гармаар гарч, үер усны аюулаас урьдчилан сэргийлэн усанд осолдох аюулаас болгоомжлохыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top