Монгол Улсад залуучуудын хөдөлгөөн үүсэн байгуулагдсаны 100, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн байгууллага үүсч хөгжсөний 90, Монголын Залуучуудын холбооны 20 жилийн ойг зургаадугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Залуучуудын Холбоо, аймгийн ЗДТГ-аас зохион байгуулна. Залуучуудын байгууллагад ажиллаж байсан үе үеийн төлөөлөл, ахмадуудын дурсамж бүхий сонины дугаар ч бэлтгэж байна. 1975-1984 онуудад орон нутагтаа эвлэлийн сонгуульт албан тушаал хүлээж явсан, өдгөө Хэрлэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Адъяагийн ярианаас үзвэл, МХЗЭ-ийн Төв Хорооноос өрнүүлсэн "Хөдөлмөрийн тавдугаар улирал" хэмээх хөдөлгөөнөөр Биндэр сумын дунд сургуулийн долоодугаар ангийн сурагч Л.Эрдэнэцогт улсын аварга анчин, Шүрэнцэцэг бүсгүй улсын аварга саальчин болж байсан гээд эргэн дурсахад сонин түүх эрхгүй сөхөгдөж байна. Хэнтийн эвлэлийн гишүүн залуучуудаас улсын хөдөлмөрийн баатар, улсын аварга цолтон нэг биш удаа төржээ. Өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шиг архидан согтуурахын эсрэг тухайн үедээ олны анхаарал татсан олныг уриалсан хөдөлгөөн ч гарч байжээ.
Тодруулбал, өдгөө Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа Ч.Эрдэнэбаатар,
Г.Оюунчимэг нар "Архигүй хурим"-ыг эхэлж санаачлан ёсолж байжээ.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )