ДЭМБ: Агаарын бохирдол ковид өвчнийг хүндрүүлдэг

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 03

Агаарын бохирдол нь ковид өвчин хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Байгаль орчин, эрүүл мэндийн газрын захирал Мариа Нейра мэдэгджээ.

Түүний хэлснээр, бидний амьсгалж буй агаарын чанар зөвхөн амьсгалын замын архаг, хурц өвчин төдийгүй зүрх, судасны өвчинд нөлөөлдөг чухал хүчин зүйл юм.  Тиймээс агаарын бохирдол ковид өвчний явц хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж Нейра онцолжээ.

Цар тахлын дараа дэлхийн хамтын нийгэмлэг эрчим хүчний цэвэр эх үүсвэртэй ногоон дэлхийг бий болгох тал дээр онцгой анхаарал хандуулах учиртай гэж Нейра онцлоод өдгөө дэлхийн хүн амын 90 хувь ДЭМБ-аас зөвлөсөн стандартад нийцээгүй агаараар амьсгалж байна. Энэ сарын 22-нд ДЭМБ-аас шинэчлэн гаргасан агаарын чанарын зарчимд өмнөх зөвлөмжтэй харьцуулбал агаар дахь азотын давхар исэл (NO2), хатуу хэсгүүдийн хэмжээг 2.5 микрометрээс 10 микрометр болгож, бууруулсан гэж шинжээч дурдсан байна.

ДЭМБ-ын мэдээллээр, дэлхий дахинд нийт 235 425 464 хүн халдвар авснаас 4 811 672 өвчтөн нас барж, 212 240 894 хүн эдгэрээд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.86.57) 2021 оны 10 сарын 03

Шахмал түлшээ хэзээ зарж эхлэх вээ хүүхэд хөгшид даарч бнашүү хариуцдаг мал дарга нараа

0  |  0
Top