Өвөрхангай аймгийн БОАЖ-ын газраас Бат-Өлзий сумын нутаг Өндөрхясаа хэмээх газарт “Сарлагийн фестиваль-2011” арга хэмжээг ирэх сарын 23-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Наадмын үеэр сарлаг унасан малчдын болон сарлаг, хайнаг тэрэгний парад болох бөгөөд сарлаг булгиулах , бугуйлдах дүүгүүр шидэх зэрэг уралдаан тэмцээн зохиох юм байна. Мөн сарлагийн поло анх удаа зохион байгуулахаар төлөвлөсөн нь жуулчдын сонирхлыг ихэд татаж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )