Энэ сарын 27-ны даваа гарагт П.И.Чайковскийн нэрэмжит XIV Олон улсын дуулаачдын уралдааны гуравдугаар шатны найман оролцогчийг шүүж, дүнгээ гаргажээ. Энэ удаа Монгол Улсын хоёр дуурийн дуучин тасархай түрүүлж, эрэгтэй гоцлол дуулаачдын нэг, хоёрдугаар байрыг эзэлсэн байна. Чайковскийн нэрэмжит “гоцлол дуулаачдын” төрөлд хагас шигшээд үлдсэн дуучдын хувьд эрэгтэйчүүдээс Э.Амартүвшин, Э.Чимэд /Монгол Улс/, Пак Мин Жун /Өмнөд Солонгос/, Алексей Татаринцев /ОХУ/, эмэгтэйчүүдээс Елена Гусева /ОХУ/ Ангелина Никитченко /ОХУ /, Сү Ян Сүн /Өмнөд Солонгос/, Юүн Нан Жүн /Өмнөд Солонгос/ нар тус тус шалгарчээ. Ийнхүү улс маань хөгжихийн хэрээр урлагийнхан ч эх орныхоо нэрийг мандуулж явна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )