Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Украин улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Энэ үеэр Львов хот дахь Петр Сагайдачийн нэрэмжит хуурай замын цэргийн академийн тэргүүн Павел Ткачкук Монгол Улсын Ерөнхийлөгчид эмээл бэлэглэжээ. Өмнө нь Ткачкукийг Монгол Улсын Ерөнхийлөгч одон, медалиар шагнаж байсан юм. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын одон, медалиар шагнах тухай” гаргасан зарлигийнхаа дагуу өөрийнхөө хоёр украин багшийг шагнажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Надад бэлэглэсэн энэ эмээл хэрэг болно. Учир нь би малчин айлд төрсөн. Гурван настайгаасаа л морь унаж сурсан. Энэ бол маш билэг дэмбэрэлтэй бэлэг боллоо” гэж хэллээ хэмээн Украины “Forum” сайтад мэдээлжээ. Харин Украины “Газета.ру” сайтад “Монголын дундаж гэр бүл 200 хонь, 100 ямаа, 40 адуу, 5-6 тэмээтэй байдаг. Манай гэр бүл ч ялгаагүй. Львовын цэргийн сургуулийн багш нарын бэлэглэсэн эмээл надад хэрэг болно” гэж нэмж хэлсэн тухай бичсэн байна. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч тун удахгүй украин эмээлээр гангарах нь ээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )