”Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяр болон удирдах зөвлөлийн гишүүн Д.Төмөрбаатар, О.Самбуу-Ёндон, М.Баатархуяг нарыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд алт олборлодог “Ирмүүн босго” ХХК-ийн алт угаадаг усны насосыг буудсан гэх шалтгаанаар эрүү үүсгэн хорьсон.Үүнтэй холбогдуулан “Гал үндэстэн холбоо”-ны удирдах зөвлөлийн бусад гишүүд болон ар гэрийн төлөөлөл оролцсон хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Хэвлэлийн бага хурлын үеэр тэд Ц.Мөнхбаяр тэргүүтэй Д.Төмөрбаатар, О.Самбуу-Ёндон, М.Баатархуяг, Х.Болдбаатар, Ц.Энхбаяр, Д.Дашдэмбэрэл нарыг ямар ч үндэслэлгүй албадан хорьж байгаа явдал нь цаанаасаа зохион байгуулалттай хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн “Ц.Мөнхбаяр тэргүүтэй эдгээр долоон хүнийг нэн даруй суллахыг шаардажбайна. Шаардлагынхаа хариуг долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө авна. Хэрэв Засгийн газар болон Цагдаагийн байгууллага шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн шатандаа орох болно” хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )