Ажлын хэсгийнхэн залхав уу

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 29

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд залхав бололтой. Ажлын хэсэгт байгаа Ардын намын гишүүдийн саналыг Ардчилсан намынхан сонсоод өөрийн бүлэг дээрээ танилцуулдаг. Харин бүлэг нь зөвшөөрөхгүй, аль эсвэл арай өөр санал хэлбэл түүнийг нь Ардчилсан намын бүлгийн ажлын хэсгийнхэн нөгөө намынхандаа хэлнэ. Энэ мэт хоёр тийш гүйсэн ажлын хэсгийнхэн өдөржингөө хуралдаж буй. Харамсалтай нь тэдний зөвшилцөх хурал бодитой үр дүн авчрахгүй л байна. Ирэх сонгуулиар Ардын нам, Ардчилсан нам, парламентад суудалтай, суудалгүй жижиг намууд өөрийн хүнээ гаргахын төлөө Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд анхаарлаа хандуулж байгаа юм. Харин чухам хэнд ашигтай хувилбар болох нь энэ өдрүүдэд тодорхой болно. 

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top