Хар тамхи хилээр хууль бусаар оруулж, наймаалсан хэргээр гурван жил ял эдлээд өнгөрсөн жил Өршөөлийн хуульд хамрагдан суллагддсан DJ Өөжий буюу О.Ганболд өнгөрөгч тавдугаар сард дахин хар тамхины хэрэгт холбогдсон билээ. Түүний хэргийг УМБГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтэст шалгаж дуусаад энэ сарын 27-ны өдөр Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. Тэрээр одоо цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа аж. Харин түүнтэй хамт явсан Н.Мөнхбаяр батлан даалтад гадуур байцаагдаж байгаа юм байна. Өнгөрсөн тавдугаар сард тэд Замын-Үүдийн гаалиар 0.6 грамм каннабисийн төрлийн мансууруулах бодис авч гарахыг завдсан ч үйлдэл дээрээ баригдсан. Тэдэнд Монгол Улсын хилээр хар тамхи сэтгэцэд нөлөөлөх бодис нэвтрүүлэхийг завдсан, бүлэглэн, давтан үйлдсэн хэмээн эрүүгийн хуулийн 188.3 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээн шалгаж байна. Хэрвээ тэдний буруутай нь нотлогдвол 10-20 жилийн хорих ял авах аж.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )