Монгол банк 253 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 29

Монгол банк өнгөрсөн оны санхүүгийн тайлангаа саяхан гаргасан. Тэгвэл тус банкны хяналтын зөвлөл хуралдаж санхүүгийн тайланд өгөх санал, зөвлөмжийн төслийг хэлэлцэн УИХ-ын холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр болжээ. Ямартай ч төв банкны хяналтын зөвлөл дараах зөвлөмжийг өгчээ. Зөвлөмжид "Монгол банк өнгөрсөн онд 253 тэрбум 805 сая төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ нь валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал юм. Үүнээс болж балансад өөрийн хөрөнгийн дүн сөрөг утгатай гарсан байна. Иймд үнэт цаас гаргах замаар алдагдлаа нөхөх асуудлыг холбогдох байгууллагад тавьж, шийдвэрлүүлэх хэрэгтэй" гэжээ. Мөн Засгийн газрын төлөх 116 тэрбум төгрөгийн зээлийн төлөх хугацаа, төлбөрийн хуваарийг холбогдох байгууллагатай зөвшилцөн баталгаажуулах ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байна.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top