Наадмаар 1000 цэрэг бүжиглэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 29

Үндэсний их баяр наадмаар зэвсэгт хүчний 19 ангийн 1000 гаруй цэрэг, түрүүч, офицер, ахлагч нар монгол цэргийн түүхэн уламжлалыг харуулсан үзүүлбэрийг бүжгийн хэлбэрээр илэрхийлэх аж. Наадмын нээлтийн үйл ажиллагааны үзүүлэх тоглолтод оролцох хугацаат цэргийн алба хаагчдын бэлтгэлийг хангах ажил Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж байна.

Хээрийн байрлалыг ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Баасандамба хариуцаж, Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, ЦДБЭЧ-ын ерөнхий балетмейстр, дэслэгч Л.Баттөр нарын уран бүтээлчид үзүүлбэрийн найруулагчаар ажиллаж байна. Хугацаат цэргийн алба хаагчдын 90 хувь нь 2011 оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдагчид байгаа учраас сургалтын төлөвлөгөөний дагуу цэргийн ерөнхий бэлтгэл хичээлийг хамт зохион байгуулж байна.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.85.89) 2021 оны 05 сарын 28

1000 цэрэг хормойгоо чирээд л гүйж гүйж байсан. Яг бүжиглэж чадсан уу? МУ-ын Хөдөлмөрийн баатар Сэвжидийн Сүхбаатар гуай?!?\nМУ-ын ард түмэн ямар ч үед түүхээ мартдаггүй шүү...!!!!

0  |  0
Top