Ерөнхий Прокурор Д.Дорлигжав УИХ-ын гишүүн Д.Дондогийг залилангийн хэрэг хийсэн хэмээн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд явуулсан. Уг саналыг нь түдгэлзүүлжээ. Ийм хариу ирэхийг Д.Дорлигжав мэдэж байжээ. Учир нь 2010-12-30-ны өдөр УИХ-ын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ганцхан заалт үлдээсэн аж. Тэр нь УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийж байхдаа үйлдэл дээрээ баригдсан болон гэмт хэрэг хийсэн нь баримтаар нотлогдсоноос бусад тохиолдолд эрхийг нь түдгэлзүүлэхгүй гэсэн заалт уг хуулийн 6.9.1-д байгаа. Энэ заалтыг энгийнээр хэлбэл: УИХ-ын гишүүн хүн алж, хүрээ талсан ч баримтаар нотлогдоогүй бол УИХ-ын гишүүний эрхийг нь түдгэлзүүлэхгүй гэсэн үг. Мөн хэргийг шийдэхийн тулд заавал гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан хойно шийдэхээс өөр аргагүй болж байгаа юм.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн хуулийнхаа дагуу “дархан” эрх эдэлдэг. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар шийтгэл оногдуулах, гэр албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг нэгжлэг хийх хориотой гэсэн заалт тус хуулийн 34.7-д ийм заалт байдаг.
Хууль сахиулах гэсэн Д.Дорлигжав прокурорын эрэл ийнхүү хуулийн хана мөргөж мухарджээ.
А.Билэгт
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )