2008 оны УИХ-ын сонгуулиас үүдэлтэй 7 сарын 1-ний өдрийн үйл явдлыг дахин давтагдахгүй байлгах үүднээс УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Сонгуулийн тухай хуулийг пропорциональ давамгайлсан 50+26 хувилбараар яаравчлан батлаж, амласан амлалтаа биелүүлэхийг эрх баригч МАН, АН болон УИХ-ын дарга С.Дэмбэрэл, УИХ-ын 76 гишүүнээс шаардаж Иргэний Зориг-Ногоон нам 7 сарын 1-ний өдрийн 10 цагаас 12 цагийн хооронд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийхээр боллоо.
Гурван жилийн өмнөх энэ өдөр буудуулан амиа алдсан 5 хүний дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмтэж бэртсэн олон арван цагдаагийн ажилтнуудыг эрх баригчдад сануулах зорилгыг давхар агуулсан гэнэ.
ИЗ-НН “Жагсаал цуглаан хийх журмын тухай” Монгол улсын хуулийн дагуу Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж Нийслэлийн Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар болон тус дүүргийн Цагдаагийн газарт мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд одоогоор хариу ирээгүй байгаа юм байна. Уг жагсаалд ИЗ-НН-ын 200 орчим гишүүд оролцох бөгөөд хүссэн иргэд оролцож болно. Хамгийн гол нь тайван жагсаал гэдгийг онцолж байлаа.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )