Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар Улаанбаатар хот өөрийн гэсэн дүрэм, стандарт, норм, нормативтай байхаар болсон.
Уг ажлын хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар нь барилга, хот байгуулалтын салбарын норм, дүрэм, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, хотын стандартыг дэлхийн хотуудын чиг хандлагад нийцүүлэн боловсруулж, стандартын хэрэгжилтийг хангуулах, мөрдүүлэхээр Барилгын хөгжлийн төвтэй хамтарсан уулзалт зохион байгуулж, дараах асуудлаар санал солилцов.
Үүнд,
Уулзалтад Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, Орлогч дарга О.Оджаргал болон холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.
ХОТЫН СТАНДАРТ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )