Долдугаар сарын 9,10-ныг ажлын өдөр болгов

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 29

 

Энэ жилийн улсын баяр наадам олон сайхан тэгш баярууд давхцаж  байгаагаараа онцлог. Тухайлбал Хүннү гүрний 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр зэрэг тохиож байгаа. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлэх тухай асуудал хэлэлцлээ. Баяр наадмын өдрүүдэд иргэдийг баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдэд ажил, амралтын цагаа зөв зохицуулах боломж бүрдүүлэх үүднээс гэсэн үндэслэлээр долдугаар сарын 14-ний пүрэв, 15-ны баасан гаригийн ажлын өдрийг долдугаар сарын 9, 10-ны бямба, ням гаригийн амралтын өдөрт шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

 

Б.Эрдэнэ.

Zindaa.m-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top