БНХАУ-ын Эрээн хотод коронавирусний улмаас хөл хорио тогтоосны улмаас Монголд хүнсний ногоо, эм, эмийн бүтээгдэхүүн гэхчлэн зарим төрлийн бүтээгдэхүүн хомсдолд ороод байгаа.
Тухайлбал, өргөст хэмх, улаан лоолийн нөөц дуусаж, кг тутмын үнэ 25-28 мянга болтлоо нэмэгдсэн билээ.
Энэ цаг үед хэрэглэгчид дотоодын компаниуд, хүнсний ногоо тариаланчдад найдаж байгаа ч хүнсний ногооны үйлдвэрлэл, худалдааны "Дэвшил трейд" компани гэхэд ургацын сүүлийн хураалтаа хийж, борлуулж дууссан талаараа мэдэгдээд байна.
Тодруулбал, тус компани өнөөдөр (2021.10.28) "Манайх энэ жилийн өргөст хэмхийн сүүлийн хураалтаа аравдугаар сарын 28-нд хийж, 7000 төгрөгөөр борлуулж дууслаа. Улаан лоолийн сүүлийн хураалт арваннэгдүгээр сарын 7-ны өдөр байх ба 10,000 төгрөгөөр борлуулж байна. Манай дараа жилийн шинэ ургац 2022 оны гуравдугаар сараас эхлэн та бүхэндээ хүрэх болно.
Урд хил хаасан ч манайх үнээ нэмэлгүй та бүхэндээ хуучин үнээрээ бүтээгдэхүүнээ хүргэсээр байна.
Манай шинэ ургацын ногоог өдөр бүр хүнсэндээ хэрэглэдэг эрхэм үйлчлүүлэгчиддээ баярлалаа" гэсэн мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан хүргээд байна.
Сэтгэгдэл ( 2 )
Ганц нэгхэн үндэсний үйлдвэрүүдээ хөнгөлттэй зээл, татварын хөнгөлөлт нтрээрээ урамшуулаад 4 улирал тасралтгүй ургац хураадаг болоход нь дэмжих хэрэгтэй байна да
uum saixan gazar nutagtai baij ogyrtsy pomidor gadnaas tsarai aldax ny bidnii ajilgyi zalxuu xalamjaar amydarch bui zalxuugiin shinj