Буян Жагаа: Би баяжаад улсыг хохироогоогүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30

Сонгууль дөхөөд ирэхээр  Буян Жагаа “мода”-нд ордог. Түүний сургийг гаргалаа.  Сонгуульд ялж чадаагүй энэ эрхэм өнгөрсөн хугацаанд ахуйн ажлаа амжуулсан гэнэ.  Ингэхдээ зүгээр байлгүй төрийн тэргүүнүүдийг даган гадаадад  аялж бизнесийн  туршлага солилцоод ирсэн байна.  Үйлдвэрээ сайжруулахын төлөө бас улсаа хөгжүүлэхийн төлөө ирэх жил болох сонгуульд тэрээр мэдээж хэрэг нэр дэвшинэ.  Сонгуулийн хууль батлагдсаны дараагаар  ямар намтай “хуримлах”-аа шийдэх гэнэ. Төрд дахин суух болсон шалтгаанаа тэрээр “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа : Сайн муу хэлүүлдэг хэдэн бизнесмен л арай дээр сэтгэж байгаа шүү. Бизнесмен байсан Сү.Батболд хүнд хэцүү үед улс орныг гал алдуулахгүй аваад явж л байна. Эхнэр, хүүхдээ тэжээж, гэр орноо аятайхан авч явж чадахгүй байгаа хүн төрийн өндөр алба хашсан хойноо гурван сая шахам хүнийг яаж авч явах юм бэ. Англи, АНУ зэрэг хөгжилтэй орны төрийн тэргүүнд саятан, тэрбумтнууд л гарсан байдаг шүү дээ” хэмээн тайлбарласан байна лээ. 
1000 хүнийг ажлын байртай болгож  улсад өчнөөн олон тэрбум төгрөгөөр  хэмжигдэх татвар төлсөн гэж сайрхдаг энэ эрхэм :Би баяжаад улсыг хохироогоогүй. Үндэсний хөрөнгөтнүүддээ итгэл өгч, хааяа ч гэсэн магтаж, хүндэлж баймаар юм гэж тунирхав.
Төрийн мөнгөөр хувь, хувьсгалын байр сууриа бэхжүүлсэн зарим нэгэн шалдан залуусыг нэг нүдээрээ үздэггүй “ясан толгой” түлшний хомсдолд урагшгүй дарга нар өөрсдийгөө дэмжүүлэхийн тулд "Би дарга болчихвол танайд ийм юм өгнө" гэж амладгийн гай гэж үзэж байгаагаа нуугаагүй.  
    УИХ-ын гишүүн байхдаа ямар нэг лиценз аваагүй гэдгээ тангарагласан Б.Жаргалсайхан уул уурхайн салбарт сүүлийн үед хүч үзэх бодолтой байгаа.  Монгол улсын иргэний хувьд Тавантолгой, Оюутолгой  руу орж, бизнес хийн, ашиг хүртэх бодолтой бөгөөд  зарим нэгэн нь хэдийнээ ашгаа хүртээд эхэлсэн ч гэдэг юм билээ.  Энэ талаар дэлгээд тавьчих нотлох баримт үгүй ч ор үндэслэлгүй яриа биш гэдэг. 
Манайхан долгинуур, бялдууч.  Экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг дарга байхад нь бүгдээрээ очиж наалдаад хөлөө хугалчих гээд гүйдэг. Дарга хийхээ больчихвол өрөөсөн нүдээрээ ч харахаа байж, газар доогуур ортол муу хэлнэ. Тэгж болохгүй шүү дээ. Хүн зарчимтай байх ёстой шүү ээ. Цөмөөрөө  зарчимтай байцгаая гэж энэ эрхэм уриалж байна лээ.  Ерөөсөө Монголчуудаа зарчимтай байцгааяа.

А.Билэгт
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top