Б.Идэр-Од ROLEX цагаа зарж, “Lil Thug-E”-д хандивлав

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

Реппер, ая зохиогч, продюсер Г.Төгөлдөр буюу “Lil Thug-E” цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдсон.

Түүний бүтээлийг дэмжигчид болон урлаг, спортынхон өнгөрсөн хугацаанд эмчилгээнд нь зориулсан хандивын аян өрнүүлсээр байна. Тэгвэл тус аянд комедиан Б.Идэр-Од нэгдэж, өөрийн ROLEX цагаа дуудлага худалдаагаар 38 сая төгрөг хүргэн зарж, реппер “Lil Thug-E”-ийн эмчилгээний төлбөрт хандивласан байна.

Тэрбээр "Өөрт байдаг ганц Rolex цагаа 38 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар борлуулж, найз Lil Thug E-ийнхөө эмчилгээний зардалд зориулан хандивлалаа. Худалдан авсан эрхэмд баярлалаа. Та бүхэн бас нэгдэж, Lil Thug E-г эрүүл энх болоод, эх орондоо ирэхэд нь хүч нэмээрэй гэж хүсье" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top