МАХН чинь МАН-ын “өмч” юм шиг байна лээ ш дээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30

Монгол улсын иргэн байна даа.  Монгол ардын хувьсгалт нам буюу МАХН нь МАН-ын өмч үү? Намбарын хүү Энхбаярынх уу? гэдгийг тодрууллаа. Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Үндсэн хуулиа  уншлаа.    Уг нь бол МАХН хэмээх энэ нэр 90 жилийн түүхт МАН-ынх юм шиг байгаа юм. Уул шугамдаа МАХН нь Д.Идэвхтэн гэдэг хүний нэр дээр байдаг юм билээ.  Энэ эрхэм эх орноо ОХУ-д төлөөлөн суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд. Тэрээр хуучнаар МАХН, одоогийн МАН-ын туршлагатай эрхэм бөгөөд өөрийг нь байхгүйд галзуурч байгаа “бумба”-ын талаар нэгийг дуулсан л байх. Эх орондоо эргэн ирж зарга үүсгэвэл уг нь үүсгэнэ.  Гэхдээ харийн оронд дуугүй суугаад байгаа нь одоогийн Ерөнхийлөгчтэй холбоотой сураг дуулдсан.  Тэрээр 2004 оны сонгуулийн дараагаар Н.Энхбаяртай нөхөрлөж өөрийгөө өөд нь татуулсан. Үүнийхээ төлөөсөнд дээд шүүхийг “хүчиндэн” МАХН гэсэн нэрийг Н.Энхбаярт өгүүлсэн гэнэ. Тодруулбал  Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ хэд хэдэн баримт бүрдүүлдэг юм билээ.   Ингэхдээ Улсын бүртгэлийн газраас  МАХН нэрийнхээ лавлагаа авах ёстой.  Харин Н.Энхбаяртангууд лавлагаа аваагүй. Шууд л Дээд шүүхэд орж бүртгүүлсэн.  Энэ нь улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт «Нам нь Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1-д заасан баримт бичиг бүрдүүлнэ» гэсэн заалтыг зөрчсөн байна.  Энэ заалтыг зөрчсөн бол Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын дагуу улс төрийн намаар бүртгэхээс татгалзах учиртай. Нэгэнт хууль зөрчсөн болохоор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг харах болж байна.  Уг хуулийн 27.2-т улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад гэм хор учруулсан бол холбогдох бүртгэх байгууллага хариуцан арилгана гэсэн заалт бий.  Тэгэхээр МАХН хэмээх энэ нэр Н.Энхбаяртангуудад очих учиргүй болжээ.

А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top