Со гавьяат өртэй байх дургүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30

“Хайрын бурхан”, “Эрх саран”,  “Сар шиг холын нутагт”, “Догь байгаа биз”,  “Би Монгол хүн”, “Нарны хаан” хүүхдүүд” зэрэг олон сайхан дууны үгийг бичиж ард түмнийхээ сонорыг мялаасан “Түгээмэл” дээд сургуулийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатарын тухай саяхан 25-р суваг телевизээр “Миний муусайн найз нар” нэвтрүүлэг гарлаа.   Уг нэвтрүүлэгт МУГЖ Т.Ариунаа,  хөтлөгч Ш.Гүрбазар, “Харанга”-ын Лхагва МУГЖ жүжигчин Сосорбарам зэрэг олны танил хүмүүсээс гадна шавь нар, хамтран уран бүтээл хийдэг олон сайхан найзууд нь ирж түүний тухай энгүүн сайхан яриа өрнүүлэв.  Тэр дундаас гавъяат Сосорбарамын яриа ихэд сонирхол татсан юм. Тэрээр  найзынхаа тухай ийн ярьж байна. “Би биеэ тоомтгой. Хар багаасаа л тийм байсан. Одоо бүр биеэ тоох минь ихэссэн. Анх айл болж хажуу өрөөнд эхнэр хүүхэдтэйгээ амьдралаа эхлүүлж байхад тухайн үед Улаанбаатар сонины эрхлэгч байсан  байсан Ү.Хүрэлбаатар Энэбиш даргад хэлж байгаад хоёр өрөө байр 5000 төгрөгийн хамт өгсөн. Мөнгө чанга зах зээл дөнгөж эхэлж байсан 1990-ээд оны эхэнд  ийнхүү тусалсан нь  намайг ардаа санаа зоволгүй уран бүтээлээ хийхэд их түлхэц өгсөн төдийгүй биеэ тооход нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн”  хэмээн тэрээр найздаа баярласан сэтгэлээ илэрхийлж байв. Хэчнээн урилга заллага өгсөн ч хэр баргийн хүмүүсийн найр хуриманд очдоггүй гавъяат маань “Хүн үнэ цэнэтэй байх хэрэгтэй. Дуудсан цагт байнга ирдэг түргэн хоолны газрын хүргэгч байх ёсгүй гэдгээ шулуухан хэлээд авна лээ. Тэрээр уг нэвтрүүлэгт өөрөө зорьж ирсэн нь хүртэл баярласан сэтгэлээ илэрхийлэнгээ өрөө төлсөн явдал боллоо хэмээн түүний ярианаас өөрийн  эрхгүй бодогдуулав. Со гавъяатын найрагч найздаа барих их өр ийнхүү тэглэгдэв бололтой.

 

Б.Эрдэнэ.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(105.113.18.29) 2026 оны 07 сарын 14

ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\n

0  |  0
Top