Дархан сумын Онцгой комисс өнөөдөр /2021.11.01/ 90 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Дархан сумын ОК-ын дарга Т.Тулгаа хуралдааныг удирдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийж, АОК-оос өгөгдсөн чиглэлийг бие бүрэлдэхүүнд танилцуулж, дараах үүрэг чиглэл өгөв.
Үүнд:
· Орон сууц хороолол доторх нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ арчилгааг гүйцэд хийгдээгүй багууд ажлаа эрчимжүүлж, дуусгах /багийн Засаг дарга нарт/
· Дархлаажуулалтын 1 дүгээр тунг хийлгээд 2 дугаар тунг хийлгээгүй 90 хоносон тохиолдолд дахин эхнээс нь 1 дүгээр тунд хамрагдах тул иргэдэд бодит мэдээллийг түгээж ажиллах / 1-18 БЗД/
· Энэ 7 хоногт багтааж 1000 золбин нохой устгах ажил зохион байгуулагдана.
· 2022 онд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын санал авах
· Улаан шоргоолжтой холбоотой хор цацах, устгах ажлыг зохион байгуулах зэрэг чиглэлийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )