УИХ-аар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас долоо хоног бүр хэвлэлийнхэнд төсвийн төслийн талаар мэдээлэл өгч, уулзалт зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтад Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин нар оролцлоо.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Улаанбаатар хотын хэмжээнд маш нарийвчилсан судалгаа хийсэн. Судалгаагаар 11753 айл өрх стандартын шаардлага хангасан шугам сүлжээнд холбогдоогүй байгаа нь тогтоогдсон. Энэ судалгааны хүрээнд зураг төслийг нь гаргасан. Нийт төсөв өртөг нь 33 тэрбум төгрөг. Тэдгээр айлыг 2023 оны долдугаар сар гэхэд эрчим хүчинд холбож дуусгана гэж төлөвлөж байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )