УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхад эхэлсэн “Чингис хаан” музей олон нийтэд үүд хаалгаа нээх боломжтой болсон байна.
Тодруулбал, 60 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр 2020 оны дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлж байсан “Чингис хаан” музейн барилгын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авчээ.Энэ бол сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд соёл урлагийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалтын ажил юм. Аюулгүйн дохиоллын систем зэрэг нь Европын өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжүүд бол үзмэрийн шилэн хорго нь Японы технологид суурилсан юм байна.
Мөн хөргөлтийн систем нь гаднаас орж ирж буй агаарыг хоёр давхар шүүж нэвтрүүлдэг онцлогтой аж. Мэдээж, асар үнэтэй үзмэрүүд байдаг болохоор агаар сэлгэлт маш чухал, иймээс агаар сэлгэлтийн хяналтын иж бүрэн шийдлээр хангасан байна. Шинэлэг шийдэлтэй, монгол инженерүүдийн ур чадвар, хийц шингэсэн хамгийн орчин үеийн барилга болж чаджээ. Энэ барилга нь 25 мянган мкв талбайтай бөгөөд нийт 15 танхимтайгаар зохион байгуулжээ. Нэг үзэсгэлэнгийн танхим нь гэхэд 950 мкв талбайтай юм байна.
Музейг зөвхөн үзвэр гэхээсээ илүүтэй амралтын бүс зэрэгтэйгээр байгуулж, гэр бүлээрээ амралтын өдрийг өнгөрүүлж болохоор зохион байгуулжээ. Түүнчлэн олон улсын арга хэмжээ зохион байгуулах, судалгааны ажил хийж болох байдлаар хийсэн юм байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Үзэх үзмэр байгаа болов уу хурдран баригдлаа хүүхдийн сургууль эмнэлэг яагаад ийм хурдан баригдаггүйн болоо
novshiin disaintai hiih yum tenegyyd\n
Гадна үзэмжийн хувьд нэг сонин зйүл харагдаад байх юм. Дээд талд малгай хэлбэртэй барилгын хийцийг ямар материалаар хийсэн юм болдоо. Нэг их зүйдэлтэй, овон товонтой жул л харагдаад байна. Ядаж огт өө сэвгүй нийлсэл материалаар хийж болоогүй юм уу. Бүслүүр нь нарийхан байна