Засгийн газрын өнөөдөр (2021.11.03) хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулах эсэх талаарх судалгааг танилцуулжээ.
Ингэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс дахин сайн судалж, бэлтгэлээ ажлаа бүрэн хангаж, тодорхой шийдвэр оруулж ирэхийг үүрэг болгосон байна.
2020-2021 хичээлийн жилд цар тахлын улмаас хоёр болон гурван настай 77 мянга 235 хүүхэд цэцэрлэгт элсэх боломжгүй болсон.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "2-3 настай хүүхдүүд халдварын хамгийн эрсдэлтэй бүлэг учраас вакцинжуулалтын явцыг харж, эрсдэлийн үнэлгээг дахин хийж, цэцэрлэгт хамруулах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах талаар аравдугаар сарын эхээр тусгай төлөвлөгөө гаргаж танилцуулна” хэмээн мэдэгдэж байсан.
Улмаар Улсын Онцгой комиссын шуурхай штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, МХЕГ, ХӨСҮТ зэрэг байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг зарим цэцэрлэгийн нөхцөл байдалтай танилцаж, эрсдэлийн үнэлгээ хийж дууссан байна.
Үнэлгээний дүгнэлтэд үндэслэн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Улсын онцгой комисст гурван настнуудыг цэцэрлэгт хамруулах санал гаргажээ.
Монгол Улсад 2-3 настай нийт 70 гаруй мянган хүүхэд байгаагийн 40 мянга гаруй нь гурван настнууд юм.
2021 оны аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Covid-19 халдвараар 0-17 хүртэлх насны хүүхдийн өвчлөл нийт тохиолдлын 19.1 хувийг эзэлж байна. Үүнээс 2-3 хүүхдийн өвчлөл 9-11 хувийг эзэлж байгаа юм.
Хүүхдийн халдварын тохиолдлын дийлэнх буюу 70.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Муучилж байгаад сайнтай муутай нь та нөхөд нураасныхаа горыг өнөөд амсаж байна л гэхээс өөр хэлэг үг алга. Хуучин цагт бүх цэцэрлэгүүдэд 1 ойгтойгоос 3 нас түртлэх хүүхдийг асарч хүмүүжүүлдэг яалийн анги гэж байлаа.Төрхгүй,тархигүй хүүхдүүд жаахан ухаан зарж сайныг авч үлдээд муугаас нь салж сайжруулаад явсан бол 2 настай хүүхдийн асаргаа гэж 2-3 жил гонгинохгүй байлээ.