Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.
Улмаар эл өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос эхлэн тогтоод буй.
Харин өнгөрсөн жилийн тухайд цар тахлын улмаас "Монгол бахархлын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглож, тус шагналыг гардуулаагүй юм.
Хожим энэ оны гуравдугаар сард Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Монгол хүн сансрын уудамд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар сансрын нисгэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаад "Чингис хаан" одонг хүртээсэн.
Харин энэ жилийн тухайд тус шагналыг гардуулах эсэх, Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол бахархлын өдөр"-өөр амжиж эх орондоо ирэх эсэх нь тодорхойгүй байна. Учир нь Ерөнхийлөгч Шотландад болж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлын талаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байгаа юм.
"ЧИНГИС ХААН" ОДОНГ ХҮРТСЭН ҮЕ ҮЕИЙН ЭРХМҮҮД
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат (2005 он)
Хөгжмийн зохиолч, УГЗ, Хөдөлмөрийн баатар Б.Шарав (2006 он)
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн (2009 он)
Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн Р.Гончигдорж (2010 он)
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди (2011 он)
Монгол Улсын Гавьяат эдийн засагч, доктор Д.Дэмбэрэл (2012 он)
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном (2013 он)
Академич Х.Намсрай (2014 он)
Соёлын Гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо (2015 он)
Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар (2016 он)
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр (2017 он)
"The Hu" хамтлаг (2019 он)
Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа (2021 он)
Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн (2021 он)
Сэтгэгдэл ( 12 )
yaran hamarlasan ochirbat, bagabandi 2 t yag ayu hiisen gej ugch bgaa bilee. ulsaa hudaldsan gej ugch bgam bhdaa
Tubshinbaiaraas huraah zuitei
багабондоос буцааж хурааж авсугай !!!!!!!!!!!!!!!!
Нэвтрүүлэгч Г Чулуунбат гуайд өгөөсэй жинхэнэ эзнээ олсон шагнал болно эсвэл Аж Цэрэндавга гуайд
Zaaval eregtei hund ugeh yostoi gej uu?
Boldsaihan emchdee ugie
Яруу найрагч Бадарч гуайд өгөөсэй
БОЛДСАЙХАН ЭМЧИД ӨГЬЕӨӨ
БОЛДСАЙХАН эмч шүү дэээээ ойлгомжтой.
Б.Болдсайхан эмч
содномпилжээд өгөх хэрэгтэй
ХҮРЭЛСҮХ ээ Оюуэрдэнэ бацаандаа өгчих өө тэртэй тэргүй гошин шог болчихсон улс