БНСУ-аас антибиотик, тариур, цус шингэлэх эмний нөөц авчирлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах тухайд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаараа танилцууллаа.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “БНСУ-аас өчигдөр 19.4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа. Мөн арваннэгдүгээр сарын 5, 8, 10-нд агаарын тээврээр шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг татан авна. Шат дараалсан арга хэмжээгээр нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах ажиллагааг Эрүүл мэндийн байгууллага, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Нэгдсэн шуурхай штаб, Улсын Онцгой комисс зэрэг байгууллага бүгд хамтран зохион байгуулж байна” гэлээ.

Арваннэгдүгээр сарын 3-нд татан авч буй эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтад антибиотик, тариур, цус шингэлэх эм зэрэг бүтээгдэхүүн багтсан гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top