Ойн санг арвижуулах нь хойч үедээ үлдээх арвин баялаг

2021 оны 11 сарын 07

Монголчууд бидэнд ардын хувьсгалаар ялан мандсан улс эх орноосоо харийн эздийг хөөж гаргасан ард түмэн засгийн эрхийг бүх ард иргэнд олгогдсон улс эх орныг хөгжүүлэхээр нэгэн зууныг үдэж, дараагийн зуун руу түүхийн хүрд эргэсээр орлоо.

Улс орноо хөгжүүлэхдээ аж үйлдвэрийн хот айл, төв суурин газрыг бий болгож, хотжилт бий болдог зам харилцаа оюуны дээд төлөвлөлт үр хүүхдээ сургадаг үндэсний боловсролоо хөгжүүлж чадлаа. Газар шороонд нуугдсан эрдэнэсийн санг олж илрүүлж байснаа  сүүлийн 30 жилд ухаж гадагш гаргаж хэд гурван зоосоор өгдөг боллоо. Улс орныхоо эдийн засгийн хөгжил сайнгүй байгаа, байгалийн баялгийг эзэмших тэдгээрийн үр шимийг цөөнх нь ихийг хүртэж, олон түмэнд багахан оногдож байсныг өөрчлөхөөр төр засаг үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Дэлхий нийтэд монголчууд бид нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр, нэг хүнд оногдох малын тоо толгойгоор тэргүүн эгнээнд явж, дэлхийн улс орнуудаас энэ салбарт бидний өмнө гишгэх улс биднээс их хол байна.

Саяхан хуралдсан НҮБ– ын чуулган дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн дулаарал цөлжилт гамшгийг даван туулахад мод тарих явдал хэмээн тунхаглаж монголчууд 2030 он гэхэд тэрбум мод тарих санаачилга гаргаж, дэлхийн улс гүрнүүдэд уриаллаа. Манай хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн мэргэд, шинжлэх ухааны байгууллага ард иргэд баяртайгаар хэрэгжүүлэхдээ дээдийн гурван үйлсдээ мод тарих, ном зохиох, үр хүүхдээ өсгөхийг чухалчлан өвлүүлсэн нь ямар их ухаантай ард түмэн гэдгийг дэлхийд бахархаж байна.

Ойжуулалт хийхэд, монголчууд мэдэхгүй чадахгүй зүйл огт үгүй, уудам газар нутаг, ой модоо дээдэлсэн ард түмэн хүссэнээрээ мод ургуулах их үйлсийн галт тэрэг хөдөллөө. Одоо ганцхан төр засгийн мэргэн бодлого, төлөвлөлт, тооцоо судалгаа, удирдан жолоодох олон мэргэжлийн байгууллага нь зөв зохион байгуулалт хүлээгдэж байна. Төрийн тэргүүний тэрбум мод тарьж ургуулах санаачилгыг  манай тухайн салбарын эрдэмтэн мэргэд, ард, олон нийтийн санаа бодлоор хийх шаардлагатай. Үүнд, 100 жилийн дараа хүн төрөлхтөн оюун ухаан, шинжлэх ухааны ололтоор хиймэл мод орлуулахаар төгс болсон ч модны хэрэгцээ хүнд тустай хэвээр байх.

Иймд мод экспортод гаргаж эдийн засгийн үр ашиг олох, цөлжилтийн эсрэг, газар тариалангийн хөрсний эвдрэлийг хамгаалах зориулалтаар, чацаргана болон бусад төрлийн жимс, жимсгэнийг бүс нутаг болоход эрдэмтэн мэргэд судалгааны ажлыг сайн хэрэглэгчээр хандах, экологийн цэвэр бүтээгдэхүүн болон чацаргана экспорт гаргах ирээдүй бий. Мөн ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх бороо, хээрийн усыг тогтоох, усжуулалтыг хоёрыг хамтад нь шийдвэрлэх, аялал жуучлалын чиглэлээр мод тарьж ургуулах зэрэг саналаа сонордуулъя. Өвгөд маань эх орныхоо сөөм ч газрын төлөө халуун амь, бүлээн цусаа урсгаж тэмцэж ирснийг хүмүүн бид мартах учиргүй.

Байгаль газар зүйн судалгаагаар Монгол Улсын ой мод нь нийт газар нутгийнхаа 10 хувийг эзэлж байснаа их бүтээн байгуулалтад төмөр зам барих, цахилгааны хүчдэл дамжуулах, агаарын шугаман модон тулгуур гээд 1970–2000 он хүртэл модны хэрэглээ байсан төмөр зам, эрчим хүчний байгууллагууд төмөр бетон дэр төмөр шон хийдэг технологи нэвтэрснээр модны хэрэглээ үлэмж багассан нь сайшаалтай. Бид эх орныхоо газрын хэвлийн баялгийг сүүлийн 30-аад жил дэндүү ухаж гадагш хямд үнээр борлуулж хагартлаа баяжих цөөн тооны хүний хоол болсон.

Улс орныхоо эдийн засгийг сайжруулахгүй ард түмэн ядуувтар тарчиг тааруу амьдралыг өөрчлөх сайн удирдагч тодорч эх орны маань эдийн засаг сайжирч ард олны амьдрал дээшлэхийг олон жил хүлээж сууна.

Монголчууд бид хойч үедээ хийж бүтээж болох нэг бүтээлч үйлс ой модоо шинжлэх ухаанч үндэслэлтэй ойжуулалт хийвэл үр ашигтай санагдана. Ойжуулахад газар нутаг байна, хөгжүүлэх талаар шинжлэх ухааны эрдэмтэн, мэргэжлийн байгууллагууд, ард иргэд дор бүрдээ мод тарьж ойжуулалт хийхээр анхаарлаа хандуулж сайн дураараа говь хангайд ч их ажил хийгдсэн байна. Ойжуулалтыг гарамгай зохион байгуулж ойн санг  арвижуулах нь хойч үедээ үлдээх арвин баялаг болох юм.

Дэлхийн нийтээрээ сүүлийн үед байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, газрын баялаг зөв зохистой ашиглах талаар алдаатай үйл ажиллагаа явуулж экологийн  тэнцвэр алдагдсаныг ойлгож, хүлээн зөвшөөрч ухаарлаа. Уур амьсгалын өөрчлөлт, ногоон байгууламж, хөрс шороо, ойн баялаг хүний амьдрах нөхцөлд зайлшгүй нөлөөлдөг болохоор ойлгож мэдээд цөлжилт болсон экологийн сүйрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлж мод тарих ариун үйлсийг сонголоо.

Монгол орны газар нутгийн 10 хувийг ой мод эзэлдэг байсан нь түүхийн хуудсанд бичээстэй байгаа ч өнөөдөр илтэд буурсан. Хүн төрөлхтөн амьдралын нөөц орчин тогтооход, байгаль дэлхийн тэнцвэр алдагдаж /экологийн/ цаг уурын өөрчлөлт, дэлхий дахинд аянгын харанга дэгдэж байгааг хүн төрөлхтөн амьсгалах хүчил төрөгчийг гагцхүү байгалийн эх үүсвэр ой мод бий болгодог гэдгийг ухаарч, уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийг зогсоох арга зам нь мод тарих ойжуулалтын үйл ажиллагааг улс гүрэн бүр ойжуулдаг боллоо.

Сүүлийн үед дэлхийн томоохон улс гүрэн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн тэнцвэр алдагдах, хуурайшилт ихсэх зэргээр цөлжилт бий болж байгаа нь ой мод сав газрыг хэрэглээнд их ашиглаж сүйтгэж байгаатай холбоотой. Ойн санг арвижуулах өсгөн үржүүлэхээр сэдсэн ногоон хэрэм байгуулах, цөлжилтийн эсрэг хамтдаа, зэрэг уриан дор хүчээ төвлөрүүлсэн, ойг тарьж ургуулах, ойгоос огтлогдож үлдсэн хожуулыг түлш түлээнд хэрэглэн тухайн газраа цэвэрлэж, оронд нь мод суулгахыг ойн нөхөн сэргээлт, шинээр газар сонгон мод тарихыг ойжуулалт гэж хоёр үндсэн чиглэлээр ойжуулалтыг хиймээр байна.

Ойн хэрэглээг багасгахад төр засгийн бодлого шийдвэрээс гадна хувь, хүн ард, олны ухамсар сэтгэлгээнд оюун санаанд, ойг хайрлан хамгаалах ажил үйлс хийгдэж ногоон байгууламж хийгээд байгаль экологи нь хүн төрөлхтний амьдрах хувь тавиланд нөлөөлөх болсон нь манай орон, аймаг орон нутаг төв суурин газар ойжуулалтын ач холбогдол, чухлаар тавигдаж байна. Мод тарьж ургуулахаас гадна бид модны хэрэглээ ашиглалтыг бодлогоор хийх шаардлага урган гарлаа.

ОЙН САЛБАРЫН МАНАЙ ЭРДЭМТЭН МЭРГЭДИЙН СУДАЛГАА САНАЛ ДҮГНЭЛТ ШИНЖЛЭХ УХААНЫ ЗҮЙ ТОГТОЛЫГ ҮНДЭСЛЭН УЛ СУУРЬТАЙ БОДЛОГО ХИЙХ ТӨЛӨВЛӨЛТИЙГ БҮГДЭЭРЭЭ ШҮҮН ХЭЛЭЛЦЭЖ, ШИЙДВЭР ГАРГАЦГААЯ

Мэдээж эхлээд авч ашигласан модны хожуулыг авч, газар талбайгаа цэвэрлэн тариалалтад бэлдэх ажлыг аймаг орон нутаг сум багт тусгай аж ахуйн нэгж байгуулж ажиллахаас эхлэн нэг хэсэг нь бэлтгэл ажил болох юм. Дараа нь шинээр ойжуулалт аль ямар аймагт, ямар мод хэдийн хэмжээгээр тарих тарьсан модыг хэн торлон ургуулах зэрэг ажлыг гүйцэтгэхэд ардын арми, оюутан сурагч, өндөр настан, ард иргэдийн оролцоо нь ажлын байр шинээр бий болж байна.

Бодит амьдралаас харахад говийн аймгийн ард түмэн модыг түлшинд бага хэрэглэдэг нь сайшаалтай. Харин манай хангайнхан аргал түлээ түлэхдээ бага сав л хийвэл модоо огтолж түлээнд ихээр хэрэглэдэг нь нууц биш. Ирэх зууны эхээр Ардын хувьсгалын 200 жилийн ойн баяр наадмаа угтаж нэгэн бүтээн байгуулалт, буянтай үйлс бол ойжуулалт байх болно. Энэ ажлыг зууны их үйлс болгохоор  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод тарих шийдвэр гаргаж 100 жилийн дараа Монгол Улс мод экспортолдог улс болохоор зорилт тавьж хэрэгжүүлэх бодлогыг тодорхой бүх нийтийн үйлс болгож, дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг дэлхий дахинд айдас төрүүлээд байгаа өнөө үед өнөөдрийн тарьсан бодлогоор хийгдсэн ойжуулалт, мод экспортолдог гүрэн болоход манай ард түмэн хойч үеийнхэндээ зууны ойжуулалт алтан үйлсийг дэлгэр баян нутагтаа сэтгэл дүүрэн хийх ажил үйлс бидний өмнө байна.

Дархан-Уул аймгийн иргэн Д.Өлзийтогтох

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

 

 

Дархан-Уул аймгийн иргэн Д.Өлзийтогтох

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top