ШУА-ийн ерөнхийлөгч Элчин сайд Э.Булганыг хүлээн авч уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булганыг хүлээн авч уулзлаа.   

Энэ үеэр  хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

ШУА-ийн хувьд одоогоор тус улсын ШУА-тай хамтын ажиллагаа эхлүүлээгүй байгаа бөгөөд Элчин сайд Э.Булган Египет, Монголын  ШУА-ийн хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй явж байгаа гэдгээ илэрхийллээ.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Шинжлэх ухаан, соёл, түүх, аялал жуулчлалын чиглэлээр аль ч улстай хамтран ажиллах боломжтой байдаг учраас энэ чиглэлд илүү анхаарч ажиллах нь зүйтэй” хэмээн Элчин сайдад захилаа.

Дашрамд дурдахад манай улс Египет улстай 1963 онд дипломат харилцаа тогтоожээ. Улмаар 1967 онд Египетийн тухайн үеийн Дэд ерөнхийлөгч бөгөөд парламентын дарга, хожим нь тус улсын Ерөнхийлөгч болсон Анвар Садат манай улсад айлчилж байв. Египетийн талаас төдийгүй Арабын орнуудаас Монголд айлчилсан хамгийн анхны дээд хэмжээний төлөөлөгч нь Анвар Садат юм байна. Дипломат харилцаанд хоёр орны хооронд улс төрийн харилцаа давамгайлж ирсэн бөгөөд Монголоос хамгийн өндөр дээд хэмжээний айлчлал нь 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Египет улсад айлчилж байжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top