Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2021.11.04/ боллоо.
Тус хурлаар ШУА-ийн Хүндэтгэлийн их чуулганыг зарлан хуралдуулах тухай хэлэлцлээ
ШУА-иас Монгол Улсад шинжлэх ухааны академи байгуулагдсны 60 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 16-нд (БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Зарлиг 1961 оны тавдугаар сарын 16-ны өдөр гарч БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийг байгуулсан байна) “Хүндэтгэлийн их чуулган”-аа хуралдуулахаар төлөвлөж байсан ч “Ковид-19” цар тахалтай холбогдуулан хойшлогдоод байсан юм.
Тэргүүлэгч гишүүд хэлэлцээд өнөөдрийн хурлаар 2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны пүрэв гаригт Хүндэтгэлийн их чуулганаа хуралдуулах шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл ( 0 )