Баянзүрх дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дүүргийн 16 дугаар хороонд хийгдлээ.
Зөвлөгөөнөөр
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ,
“Цэрэг татлагатай холбогдуулан хорооны Засаг дарга нарт Баянзүрх дүүргийн Цэргийн штабаас анхан шатны мэдлэг олгох, бэлтгэл сургуулилтад хамруулахаар үйл ажиллагаа зохион байгуулсан. Сургалтыг хэрхэн зохион байгуулсан, татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж, ямар арга хэмжээ авч ажилласан талаар иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөх хэрэгтэй. Бид нэг л зорилгын төлөө ажиллаж байгаа. Тэр нь дүүрэг орон нутгийн иргэдийн эрх ашгийг хангаж, шаардлагатай ажлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх. Тиймээс дүүргийн хэлтэс, алба, холбогдох албан тушаалтнууд ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахдаа мэдрэмжтэй байж, алдаа гаргасан бол уучлал гуйдаг, хариуцсан ажилдаа эзэн болж ажиллах шаардлагатай байна” гэсэн юм.
Баянзүрх дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг цаашид хороо бүрд зохион байгуулж ажиллана. Ингэхдээ тухайн хороонд дүүргийн баг бүрэлдэхүүн ажиллаж, тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )