МЭДЭГДЭЛ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

Жил бүр улсын хэмжээнд цэрэг татлагын ажил явагддаг. Цэрэг татлагын баг бүрэлдэхүүнд хороо, сумын засаг дарга нар багтдаг. Тиймээс дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу хороодын засаг дарга нарыг мэдээллээр хангах, цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх үүднээс жилд нэг удаа сургалтанд хамруулдаг. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн засаг даргын А/503 дугаар захирамжийн дагуу цэргийн штабаас сургалтыг зохион байгуулсан бөгөөд зардлын төсөв 4.9 сая төгрөг.

Сургалтыг зохион байгуулах, сургалтын материаллаг баазыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хоол, тээврийн зардал, сургалтын хэрэглэгдэхүүн багтсан.

Харин хороодын Засаг дарга нарын өмссөн хувцас хэрэглэлийн хувьд “Эрдэнэс” гэрээт харуул хамгаалалын албанаас авч ашиглан, эргүүлэн өгөхөөр тохирсон. Хувцас нь аль нэг улс, орны цэргийн зориулалтын хувцас биш, хөдөлмөр хамгааллын хувцас гэдгийг мэдэгдье.

Баянзүрх дүүргийн зүгээс цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хүнд үед дүүрэг орон нутгийн төсвийг үргүй зардалд зарцуулахгүйгээр аль болох иргэдрүүгээ чиглэсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажилд зарцуулж байгаа болно.

Баянзүрхчүүд хамтдаа хүчтэй!

Хүндэтгэсэн Баянзүрх дүүргийн Засаг дарга Нацагийн Баярмөнх

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.116.120) 2021 оны 11 сарын 05

хайран мөнгө

0  |  1
Top